Хамтдаа сэргийлье

Энэ оны эхээр олон нийтийн цахим сүлжээгээр сарьсан багваахайн үүрийг өндөр үнээр худалдаж авна гэсэн мэдээлэл түгсэн билээ. Ийм буруу ташаа мэдээллийг залруулж иргэдэд үнэн зөв мэдээлэл түгээх зорилгоор Монголын гардалавчтан судлах төв аймгуудын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Газар, Монголын Ховор Амьтан Хамгаалах Эвсэл болон Денверийн Амьтны Хүрээлэнтэй хамтран ажиллаж эхлээд байна. Одоогоор тус төвийн судлаачид нэр бүхий 14 аймгийн 4000 орчим иргэдэд аймгийн БОАЖГ-аар дамжуулан холбогдох мэдээллийг хүргээд байна. Иргэд олон нийтэд зориулсан танин мэдэхүйн гарын авлагыг та манай цахим хуудас болон Facebook хуудсаар дамжуулан үзнэ үү.