БАГВААХАЙН ДОКТОР

МУБИС-ийн Математик-Байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн эрхлэгч, "Монголын Гадалавчтан Судлах Төв"-ийн тэргүүн, амьтан судлаач Ж.Ариунболд "Монгол орны гар далавчтан (Chiroptera Blumenbach, 1779)-ы зүйлийн бүрдэл, тархац, биологийн зарим асуудал” сэдвээр эрдмийн бүтээл туурвиж Биологийн ухааны ДОКТОР-ын зэрэг хүртлээ. Тэрбээр манай оронд судалгаа нь хомс хийгдсэн "Гардалавчтаны баг"-ийн амьтдыг өнгөрсөн, өнөөдөртэй нь холбон судлах ажилд сэтгэл, зүтгэлээ зориулсаар яваа нэгэн юм. Ингээд таны цаашдын эрдмийн ажилд амжилт хүсч, халуун баяр хүргэе!