МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв нь орон нутаг дахь салбарын биологчидоо мэргэшүүлэх сургалтыг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн сургалтыг бид хамтран дахин зохион байгууллаа. Сургалтанд холбогдох салбарын эрдэмтэн судлаачид илтгэл танилцуулга хийсэн бөгөөд Монголын Гадалавчтан Судлах Төвийн гүйцэтгэх захирал Д.Мөнхнаст "Монгол орны гар далавчтан (Chiroptera)-ы зүйлийн баялаг, тархац, судалгааны үр дүн” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Талууд цаашид ч хамтран ажиллахаар төлөвлөж байна.