СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАВ

Монголын Гардалавчтан Судлах Төвийн судлаачид Biobeer арга хэмжээнд Монгол орны зарим агуйн гардалавчтаны хамар цайх өвчний судалгааны үр дүнг холбогдох талуудад танилцууллаа. Biobeer нь сар бүрийн эхний 7 хоногийн Пүрэв гарагт байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллага, судлаачдын судалгааны ажлыг танилцуулж мэдээлэл солилцох зорилгоор зохион байгуулагддаг үйл ажиллагаа юм. Та бүхэн судалгааны дэлгэрэнгүй үр дүнг энд дарж уншина уу.